card

Бидний тухай

Англи хэлний “Кингс Кидс” бүрэн дунд сургуульд тавтай морилно уу. Энэхүү захидлаар дамжуулан эцэг эхчүүд, сурагчид та бүхэнтэй мэндчилж байгаадаа миний бие туйлын таатай байна.

Англи хэлний “Кингс Кидс” сургууль нь анх 1999 онд үүсгэн байгуулагдаж 43 сурагч, 4 багштайгаар эрдэм номын өргөөгөө нээж байсан бол өнөөдөр 300 гаруй сурагч 30 гаруй багштайгаар 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү 19 жилийн хугацаанд бид Монголдоо Англи хэлний боловсролын салбарт тэргүүн байрыг жил дарааллан эзэлсээр ирсэн нь бидний чамгүй амжилт бөгөөд эх орны минь ирээдүй болсон хойч үе сурагчид нараа дэлхийд өрсөлдөхүйц боловсрол мэдлэг чадвартай, оюунлаг, хүнлэг бие хүн болгон төлөвшүүлж бэлтгэсээр ирсэн. Манай сургуулийн нийт багш нарын 81,3% нь 2-3 гадаад хэлийг давхар эзэмшсэн мэргэжлийн өндөр ур чадвартай гадаад болон дотоод багш нараас бүрдсэн хүчирхэг  хамт олон ажиллаж байна.

Манай сургуулийн гол онцлог нь Дэлхийн хэл-Англи хэлийг нэгдүгээр ангиас нь төрөлх хэл шиг нь заан эзэмшүүлж 16 гаруй нэр төрлийн академик хичээлүүдийг англи хэл дээр заан явуулдаг бөгөөд үүний зэрэгцээ төрөлх өв болсон эх хэл, соёл, Монгол Улсын Боловсролын цөм хөтөлбөрийг давхар сурган эх оронч сэтгэлгээтэй чадварлаг Монгол иргэнийг бэлтгэхэд зорин ажилладаг.  Ахлах ангийн сурагчид маань Орос ба Хятад хэлийг давхар судлахын зэрэгцээ TOEFL болон  IELTS- ийн шалгалтуудад бэлтгэх сургалтанд хамрагдаж, төгсөгчид гадаад болон дотоодын их сургуулиудад өндөр оноогоор элсэн орох боломжтой болдог.

21-р зууны хамгийн хүчирхэг зэвсэг боловсрол юм гэдэгт баттай итгэдэг хүний хувьд Монгол улсын маань хөгжил цэцэглэлтийн ирээдүйн эзэд болсон хүүхэд хойч үедээ чанартай боловсролыг олгох нь сурган хүмүүжүүлэгч бидний эрхэм үүрэг юм.

Хүндэтгэсэн Жумбын Мягмарсүрэн /Монгол Улсын Гавьяат Багш Боловсролын Менежментийн Хүндэт Доктор /

Англи хэлний “Кингс Кидс бүрэн дунд сургууль нь 1999 онд анх байгуулагдаж, улс орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрдэм номын өргөөгөө нээсэн билээ. Байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл ажиллах хугацаандаа сургалтын материаллаг бааз, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчний хувьд улам бэхжиж Монголын боловсролын салбарт тэргүүлэх байр суурийг олж чадсан. Манай сургуулийн нийт багш нарын 81.3% нь тэргүүлэх зэрэгтэй багш нар бөгөөд 2-3 гадаад хэлийг давхар эзэмшсэн чадварлаг баг хамт олон ажиллаж байна. Зааварчлах, чиглүүлэх арга барилыг сургалтандаа түлхүү тусгадаг нь сурагчид өөрсдийн ур чадвар, авьяас билгээ нээхэд түлхэц болдог ба манай сургуулийн гадаад багш нар бүгд багшлах мэргэжлийн зэрэгтэй, Англи хэлийг гадаад хүнд заах багшийн эрхтэй багш нар байдаг нь сурагчдын Англи хэл сурах арга барилд илүү дөхөм болж өгдөг. Нэг ангид 25 хүртэлх сурагчид суралцдаг нь багш сурагч бүртэй тулж ажиллах нөхцөлийг бүрлдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд оршино. 

2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн манай сургууль Их Британийн IPC (International Primary Curriculum), IMYC (International Middle Years Curriculum) буюу Олон Улсын Бага, Дунд ангийн хөтөлбөрүүдийг сургуульдаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хөтөлбөрүүд нь дэлхийн 120 орны 1900 Олон Улсын сургуулиуд болон Бритиш сургуулиудад хэрэгжджг хөтөлбөр юм.

Манай сургуулийн сурагчдаас Олон Улсын болон хот дүүргийн чанартай Англи хэл, математик, физикийн олимпиадууд болон усанд сэлэлт, гимнастик, сагсан бөмбөг гэх мэт спортын тэмцээнүүдэд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медалиудыг авсан нь бидний бахархал юм. Үүгээр зогсохгүй өнгөрсөн жилүүдэд манай сургууль “СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”, БСШУСЯамны 2011, 2015 онуудын “АНГЛИ ХЭЛНИЙ АВАРГА СУРГУУЛЬ” ,“ТОП 10 СУРГУУЛЬ”, “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” зэргээр шалгарч байсан нь бидний сурган хүмүүжүүлэх ажлыг үнэлэх бас нэгэн жишээ буй за.

Боловсролын хөгжлийн чиг хандлага нийгмийн үнэлэмжинд нийцсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай боловсролыг олгож, дэвшилтэт технологи, шинэлэг арга барилыг нэвтрүүлэн нийгэмд шударгаар өрсөлдөж, ирээдүйд бие даан сурч амьдрах чадвартай бие хүнийг төлөвшүүлэхэд оршино..

Он цагийн хэлхээс

Багш нарын танилцуулга

92 орны 1200+ сургууль IPC IMYC хөтөлбөр хэрэгжүүлж байна
IPC хөтөлбөрийн гол зорилго нь нь хүүхдийн мэдлэг, чадвар, ойлголтыг өргөжүүлж, суралцахуйн шилмэл шалгарсан санаанууд дээр хувь хүний онцлог шинж, хандлагыг төлөвшүүлж, олон улсын сэтгэлгээтэй хүн болоход нь туслан, дэмжихэд оршино.
Юу юунд суралцах вэ?
Хувь хүний зан чанар, академик сургалт, олон улсын сэтгэхүйд суралцана.
Хүүхдийн онцлог шинж, туршлага дээр үндэслэн академик болон олон улсын мэдлэг чадварыг олгодог.