Олон Улсын Дунд Ангийн Хөтөлбөр
Олон Улсын Хөтөлбөрийн сүүлийн шат болох Олон Улсын Дунд Ангийн Хөтөлбөр (IMYC) нь өсвөр насныхны тархи, сэтгэлгээний хэрэгцээ, онцлогт тулгуурласан хамгийн сүүлийн үеийн судалгаа, нотолгоонд суурилан боловсруулагдсан бөгөөд суралцахуйн шилжилтийн үед буюу бага ангиас дунд ангид орох үед тухайн сурагчид тулгардаг сорилтыг хөнгөвчилдөг.
Олон Улсын Дунд Ангийн Хөтөлбөр нь суралцахуйн холбоосыг буй болгож, мэдлэгийг илүү утга учиртай болгох замаар өсвөр насныхны суралцах үйл явцыг дэмждэг. Мөн соёл, уламжлалын олон хувилбарыг хүндэтгэсэн, хөгжлийн онцлогт нийцсэн арга зүйгээр дамжуулан сурагчдыг танин мэдэхүйн мэдлэгтэй, дэлхийн иргэншлийг ойлгодог, ирээдүйдээ бэлэн хувь хүн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг.
Олон Улсын Дунд Ангийн Хөтөлбөр нь багш нарт сурагчдын нас, хөгжилд тохируулан хувь хүний онцлогт суурилсан сургалт зохион байгуулах боломж олгодог бөгөөд олон төрлийн хичээлийн хүрээнд мэдлэг, чадвар, ойлголтыг нь зэрэг хөгжүүлдэг.
Энэ хувьчилсан сургалтыг Олон Улсын Дунд Ангийн Хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсгүүд болох Хичээлийн зорилго, Хувь хүний хөгжил, Олон улсын зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Эдгээр зорилтууд нь сурагчдыг үндсэн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны мэдлэгээ гүнзгийрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, өөр соёл, улс орон, дэлхийн тулгамдсан асуудлуудыг сонирхох сэдлийг бий болгодог.
Ингэснээр Олон Улсын Дунд Ангийн Хөтөлбөр нь сурагчдыг нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чадвартай, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвшихөд нь тусалдаг.