card

Олон Улсын Бага Ангийн Хөтөлбөр

Олон Улсын Бага Ангийн Хөтөлбөр (IPC) нь сурагчдын цогц хөгжлийг дэмждэг бөгөөд тэднийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, нийгмийн ухамсартай, өөрийгөө хөгжүүлэх сэдэл бүхий, орчин тойрондоо эерэг хувь нэмэр оруулдаг хувь хүн болгоход зориулсан сургалтын цогц хөтөлбөр юм.

Бага ангийн хүүхдүүдийн онцлогт нийцүүлэн боловсруулсан Олон Улсын Бага Ангийн Хөтөлбөр нь бүх сурагчдын суралцахуйн чанарыг сайжруулах зорилготой бөгөөд суралцахуйн шинэчлэлийн мөн чанарыг өөртөө агуулж ажилладаг. Олон Улсын Бага Ангийн Хөтөлбөр нь Академик ба Хувь хүний хөгжлийн сургалтыг хамардаг тул сурагчид анги танхимд болон түүнээс гадуур ч бүрэн дүүрэн хөгжих боломжтой. Мөн Олон Улсын Бага Ангийн Хөтөлбөр нь дэлхий дахины холбогдол бүхий, өөр хоорондоо уялдаа холбоотой сургалтаар дамжуулан сурагчдын дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг ойлгох мэдлэг, хандлагыг хөгжүүлдэг.

Олон Улсын Бага Ангийн Хөтөлбөрийн сурагч төвтэй, үе шаттай хөгждөг сургалтын арга зүй нь тархины хөгжлийн орчин үеийн судалгаанд тулгуурлан бүтээгдсэн бөгөөд энэ нь сурагчдад анги доторх мэдлэгээ өмнөх суралцахуйн туршлага болон бодит амьдралтай холбон ойлгох боломж олгож, метатанин буюу өөрийн суралцах үйл явцыг эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлдэг. Ингэснээр сурагчид өөрийн суралцах аяллын бүхий л үе шатыг гүнзгий ойлгох боломжтой болдог.