Кофетой өглөө

"Кофетой Өглөө" сургуулийн нээлттэй өдөрлөг өнөөдөр маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус өдөрлөгөөр эцэг эхчүүд багш нартай ганцаарчлан уулзаж хүүхдийнхээ сурлагын явц, ахиц амжилттай дэлгэрэнгүй танилцаж, сургалтын үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ нээлттэй солилцож, мөн эцэг эхийн зүгээс хүүхдийнхээ сурлагыг хэрхэн дэмжих талаар багш нараасаа зөвлөгөө авсан өгөөжтэй сайхан өдөрлөг байлаа.

Амралтын өдөр цаг заваа гарган нээлттэй өдөрлөгт идэвхтэй ирж оролцсон бүх эцэг эхчүүддээ баярлалаа.

Жич. Зургаар өдөрлөгийн үйл явцаас түүвэрлэн хүргэж байна.