Цуврал видео 3 – Англи хэл дээрх хичээлээс гадуурх тэмцээн уралдаан

Цуврал видео 3 – Англи хэл дээрх хичээлээс гадуурх тэмцээн уралдаан

Кингс Кидс сургуулийн 25 жилийн ойн цуврал видео мэдээллийн энэ удаагийн дугаарт бид Англи хэл дээрх хичээлээс гадуурх уралдаан тэмцээнүүдийн талаар онцолж байна. Эдгээр тэмцээн уралдаануудыг манай Англи хэлний багш нар санаачлан сурагчдынхаа дунд зохион байгуулдаг бөгөөд тэдний хичээл дээр эзэмшсэн мэдлэгийг илүү сонирхолтой, бодит хэрэглээтэй байдлаар ашиглах боломжийг олгодог. Мөн сурагчдын англиар сэтгэх, өөрийгөө илэрхийлэх чадвар, илтгэх ур чадвар болон багаар ажиллах чадамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ талаар Англи хэлний багш Дерек Жефферсон дэлгэрэнгүй хуваалцаж байна.

In this installment of King’s Kids School’s 25th Anniversary video series, we are highlighting the English language co-curricular competitions organized at our school. These competitions are initiated and conducted by our English teachers to provide students with opportunities to apply what they’ve learned in class in more engaging and practical ways. They play an important role in enhancing students’ ability to think in English, express themselves clearly, develop public speaking skills, and work collaboratively in teams. In this episode, English teacher Mr. Derek Jefferson shares more about the significance and impact of these competitions.