card

Independent Study Week 2025

Кингс Кидс сургууль 2025–2026 оны хичээлийн жилийн 1-р улирлын Бие даалтын долоо хоногийг 2025 оны 10-р сарын 20–24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж өнгөрлөө.
Тус долоо хоногоор сурагчдын бие даан суралцах чадвар, хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маяг, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг дэмжих, мөн ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа:
• 6–12-р ангийн сурагчдын дунд сургуулийн Шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
• 6–12-р ангийн 3x3 сагсан бөмбөгийн сургуулийн Аварга шалгаруулах тэмцээн болж шилдэг багуудаа тодрууллаа.
• 7А, 7В, 7С ангиуд IMYC хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Монос” группийн үйлдвэртэй танилцах аялал хийж, үйлдвэрлэлийн орчин, бизнесийн байгууллагын зохион байгуулалт, нийгмийн хариуцлагын талаар танилцлаа.
• 8, 9-р ангийн сурагчид Монгол Улсын Үндэсний Номын Сан-тай танилцаж, мэдээлэл хайх орчин, номын сангийн үйлчилгээ, судалгааны соёлд суралцав.
• 1–5-р ангийн сурагчид Англи хэл, Монгол хэл болон Математикийн давтлага хичээлүүдэд хамрагдан, мэдлэгээ бататгав.
Эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байгууллагууд, эцэг эхчүүд, сургуулийн сурагчдын холбоо болон шинийг санаачлан чиглүүлсэн багш нар та бүхэндээ баярлалаа.