1-12-р ангийн сурагчид "Улаан Загалмайн Нийгэмлэг"-т хувцас хандивлалаа
-English Below-Кингс Кидс сургуулийн 5-р ангийн сурагчид 1-р улиралд үзсэн IPC хичээлийн “Цаг агаар болон уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд “Too Small For You – Let’s Donate” аяныг зохион байгуулж, 1–12-р ангийн бүх сурагчдыг оролцуулан өөрсдөдөө багадсан хувцсаа “Улаан Загалмайн Нийгэмлэг”-т хандивлалаа.
Өнөө үед хүлэмжийн хийн нэмэгдлээс шалтгаалсан дэлхийн дулаарал өдөр ирэх тусам эрчимжиж байгаа нь хүн бүрийн анхаарлыг татах чухал асуудал болоод байна. Хүлэмжийн хийг бууруулах нэг арга бол хэрэглээг зохистой болгох, ялангуяа хувцасны хэрэглээг бууруулах явдал юм. Учир нь хувцас нь байгальд задрахдаа маш удаан хугацаа шаарддаг төдийгүй задралын явцдаа хорт хүлэмжийн хий ялгаруулдаг.
Иймээс 5-р ангийн сурагчид өөрсдөдөө багадсан хувцсаа хандивлахын зэрэгцээ хэрэггүй болсон хуучин хувцсаараа бүтээл урлаж, эд зүйлсийг дахин ашиглах боломжтойг харуулсан юм.
The 5th-grade students of King's Kids School organized the “Too Small For You – Let’s Donate” campaign as part of their IPC unit “Weather and Climate Change” during the first term. They encouraged all students from grades 1 to 12 to participate and donated their outgrown clothes to the Red Cross Society.
Today, global warming caused by the increase of greenhouse gases is becoming a more serious issue that concerns everyone. One way to help reduce greenhouse gases is to consume responsibly, especially by reducing clothing waste. Clothing takes a very long time to decompose in nature, and during this process, it releases harmful greenhouse gases.
Therefore, the 5th graders not only donated their outgrown clothes but also created new items from old, unused clothing to show the importance of reusing materials.