Кингс Кидс сургуулийн Б. Батхишиг дасгалжуулагчтай баг тамирчид Сүхбаатар дүүргийн бага боловсролын багш нарын дунд зохион байгуулагдсан "ТАМИРЧИН БАГШ 2025" тэмцээнд амжилттай оролцов
Сүхбаатар дүүргийн бага боловсролын багш нарын дунд зохион байгуулагдсан “ТАМИРЧИН БАГШ–2025” 5 төрөлт спортын тэмцээнд Кингс Кидс сургуулийн Б. Батхишиг дасгалжуулагчтай баг амжилттай оролцож дараах амжилтуудыг үзүүллээ:- Багийн нийлбэр дүнгээр 1-Р БАЙР эзэлж, ШИЛЖИН ЯВАХ ЦОМ
-Сагсан бөмбөгийн төрөлд бага ангийн багш Б. Мөнхцэцэг, Б. Алтанцэцэг, У. Мэндсайхан, Г.Гантуяа нар “1-Р БАЙР АЛТАН МЕДАЛЬ”
-Волейболын төрөлд Бага ангийн багш Б. Мөнхцэцэг, Б. Алтанцэцэг, У. Мэндсайхан, Г.Гантуяа, Ц. Даваажав, Ш. Нямсүрэн, Д. Отгончулуун, Л. Дариймаа нар “2-Р БАЙР МӨНГӨН МЕДАЛЬ”
-Ширээний теннис төрөлд бага ангийн багш Б. Мөнхцэцэг
“3-Р БАЙР ХҮРЭЛ МЕДАЛЬ”
-Сагсан бөмбөгийн төрөлд бага ангийн багш Б. Мөнхцэцэг
“ШИЛДЭГ ТОГЛОГЧ ЦОМ” тус тус хүртэж, амжилттай оролсон багш нартаа Кингс Кидс сургуулийнхаа нийт багш, ажилчид, сурагчдын өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье!




