card

9–12-р ангийн зарим сурагчид Нийгмийн ухаан хичээлийн хүрээнд “Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүх”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Кингс Кидс сургуулийн 9–12-р ангийн зарим сурагчид Нийгмийн ухаан хичээлийн хүрээнд “Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүх”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллагад зочлох үеэр Монгол Улсын шүүгч Д. Халиунаатай чөлөөт ярилцлага өрнүүлж, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар олон сонирхолтой мэдээлэл авч, мэдлэгээ тэлэх боломж олдсон юм. Мөн энэхүү уулзалт нь сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод эерэг нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Сурагчдад энэхүү боломжийг олгож, халуун дотноор хүлээн авсан “Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүх”-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Some students from grades 9–12 of Kings Kids School visited the Capital City Administrative Court of First Instance as part of their Social Studies class. During the visit, the students had an open discussion with Mongolian judge Khaliunaa.D. They learned many interesting things about how judicial institutions operate and had the opportunity to broaden their knowledge. We believe that this meeting also had a positive influence on the students’ future career choices. We would like to express our sincere gratitude to the team of the Capital City Administrative Court of First Instance for warmly welcoming the students and providing them with this valuable opportunity

9–12-р ангийн зарим сурагчид Нийгмийн ухаан хичээлийн хүрээнд “Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүх”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.