card

ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Кингс Кидс сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 3-р сарын 21-ний өдөр 6–12-р ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний үеэр сурагчид авхаалж самбаа, ур чадвараа сорин, багийн зохион байгуулалт, хамтын ажиллагаагаа гайхалтай харууллаа.

Дунд ангийн төрөлд:
• 1-р байр – 8А ангийн баг
• 2-р байр – 7Б ангийн баг
• 3-р байр – 7А ангийн баг

Мөн дунд ангийн “Эрэгтэй шилдэг тоглогч”-оор 8Б ангийн сурагч Тэргэл, “Эмэгтэй шилдэг тоглогч”-оор 7Б ангийн сурагч Сарантуяа нар тодорлоо.

Ахлах ангийн төрөлд:
• 1-р байр – 12А ангийн баг
• 2-р байр – 11А ангийн баг
• 3-р байр – 10А ангийн баг

Ахлах ангийн “Эрэгтэй шилдэг тоглогч”-оор 12А ангийн сурагч Эрхэс, “Эмэгтэй шилдэг тоглогч”-оор 10А ангийн сурагч Нандинтүшиг нар шалгарлаа.

Тэмцээнд идэвх, санаачилгатай оролцсон нийт багш, сурагчдадаа талархал илэрхийлж, сурлага болон спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!