card

КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ АНХДУГААР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Кингс Кидс сургуулийн 9-12-р ангийн сурагчдын дунд Карл Попперын мэтгэлцээний сургуулийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 10 багийн 30 сурагч оюун ухаан, илтгэх ур чадвараараа өрсөлдөж, зоонд хуваагдан хасагдах зарчмаар сонирхолтой бөгөөд ширүүн мэтгэлцээнийг үзүүлэв.
Тэмцээний шилдгүүд:
- Тэргүүн байр: 10а анги: Ө. Тэлмүүн, П. Тэмүүжин, М. Монголжин
- Дэд байр: 9а анги: Э. Буяндалай, Д. Эгшигдалай, Ц. Нандин
- Гутгаар байр: 9а анги: Б. Санчирмаа, Б. Мөнх-Оюу, О. Нинжин
- Тусгай байр: 12а анги: А. Билгүүндалай, Б. Бэлгүнүтэй, А. Бумбаяр

Шагналт байранд шалгарсан болон тэмцээндээ идэвхтэй оролцсон бүх сурагчиддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, ур чадварын өндөр амжилт хүсэн ерөөе!