card

EDUCATION FAIR | Exploring Study Opportunities in Finland

King’s Kids School was delighted to welcome representatives from Xamk – South-Eastern Finland University of Applied Sciences for an educational information session introducing our students to international higher education opportunities in Finland.
During the session, students explored English-taught degree programmes, learned about Finland’s practical and innovative approach to education, and gained valuable insights into studying abroad. The discussion also introduced opportunities for international exchange, hands-on learning, and future academic and career development.
With programmes across a range of fields and a strong international learning environment, Xamk offers students an exciting opportunity to broaden their horizons and prepare for a global future.
We believe that global education begins with curiosity, meaningful connections, and the courage to explore new possibilities.
We sincerely thank the Xamk representatives for visiting King’s Kids School and sharing their knowledge and insights with our students.
Dream beyond borders. Discover new opportunities. Shape your future.
-
Кингс Кидс сургуулийн хамт олон Финланд улсын Xamk – Өмнөд-Зүүн Финландын Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч, сурагчдадаа олон улсын дээд боловсролын боломжуудын тухай мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр сурагчид англи хэл дээр суралцах боломжтой бакалаврын хөтөлбөрүүдтэй танилцаж, Финландын боловсролын практик хэрэглээ, инновацад суурилсан онцлог арга барилын талаар мэдээлэл авлаа. Мөн гадаад улсад суралцах, олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, практик ур чадвараа хөгжүүлэх болон цаашдын академик, мэргэжлийн карьерын боломжуудын талаар сонирхолтой мэдээлэлтэй танилцсан юм.
Олон төрлийн мэргэжлийн чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг, олон улсын суралцах таатай орчин бүрдүүлсэн Xamk их сургууль нь сурагчдад мэдлэгийн хүрээгээ тэлж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц ирээдүйгээ бүтээх сонирхолтой боломжийг санал болгож байна.
Бид дэлхийн боловсролд хүрэх эхлэл нь аливааг сонирхон судлах хүсэл эрмэлзэл, үнэ цэнтэй харилцаа холбоо, шинэ боломжуудыг зоригтойгоор нээх тэмүүлэл гэдэгт итгэдэг.
Кингс Кидс сургуульд хүрэлцэн ирж, сурагчидтай маань мэдлэг, туршлагаа хуваалцсан Xamk их сургуулийн төлөөлөгчид болон ONER Education-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.