UNICEF КЛУБ НОМЫН ХАНДИВЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Кингс Кидс сургуулийн UNICEF клубээс санаачлан зохион байгуулсан номын хандивын аяны хүрээнд сургуулийн хамт олноороо нэгдэж, нийт 180 гаруй ном цуглуулан “Magic Box – Номын шидэт хайрцаг” төсөлд хандивлалаа.2021 оноос хэрэгжиж буй энэхүү төсөл нь алслагдсан орон нутаг болон гэр хорооллын хүүхдүүдэд ном унших, суралцах, хамтдаа хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилготой юм.
Ном бүр шинэ мэдлэг, шинэ ертөнц, шинэ боломжийг нээдэг. Бидний хандивласан ном бүр хүүхэд багачуудын ирээдүйд оруулах үнэ цэнтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлсэд идэвхтэй оролцож, номын хандив өргөсөн нийт эцэг эх, багш, сурагчдадаа баярлалаа!
A little book, a big difference!
Initiated by King’s Kids School’s UNICEF Club, the book donation campaign brought our school community together to collect and donate over 180 books to the “Magic Box – The Magical Book Box” project.
Launched in 2021, this project aims to provide children in remote rural areas and ger districts with welcoming spaces where they can read, learn, and grow together.
Every book opens the door to new knowledge, new worlds, and new opportunities. We believe that each book we donate will make a meaningful contribution to the future of young readers.
A heartfelt thank you to all the parents, teachers, and students who generously contributed to this meaningful initiative!



