Английн Олон Улсын Бага, Дунд хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ

Англи хэлний Кингс Кидс сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилээс дэлхийн 120 орны 1900 Олон Улсын дунд сургуулиудад хэрэгжиж байгаа Английн Олон Улсын Бага Ангийн Хөтөлбөр (International Primary Curriculum) болон Олон Улсын Дунд Ангийн Хөтөлбөрийг (International Middle Years Curriculum) сургууль дээрээ хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд манай сургуулийн багш нар 2017 оны 7 дугаар сард Английн Лондон хотод зуны сургалтанд хамрагдсан бөгөөд Англиас сургагч багш нар болох Gary Bradshaw, Neil Macrae нар манай сургууль дээр ирж 7 хоногийн сургалтыг бүх багш нарт амжилттай явууллаа.