Намрын Спорт Өдөрлөг

2017-2018 оны хичээлийн жилийн “Намрын спартакиад” тэмцээн 2017 оны 9 сарын 23-ны өдөр “Нарлаг” хүүхдийн зусланд зохион байгуулагдсан бөгөөд 5-12-р ангийн бүх сурагчид идэвхтэй хамрагдлаа. Сурагчдын чөлөөт цагийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлж, спортын уралдаан тэмцээнээр дамжуулж хамтач, нийтэч зан чанарыг төлөвшүүлэхэд тэмцээний гол зорилго оршино. Сурагчид “Panda” болон “Tiger” гэсэн 2 багт хуваагдаж, олс таталт, буухиа тэмцээн, сагсан бөмбөг гэсэн төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний дүнг нэгтгэхэд 2 багийн оноо тэнцэж, ялагчийг тодруулахын тулд баг тус бүрээс 5 сурагчаар шидэлт гүйцэтгүүлж, нэг онооны илүүгээр “Panda” баг тэргүүллээ. Ийнхүү энэ жилийн намрын спартакиад амжилттай болж өндөрлөлөө.