Англи хэлний заах аргын тэнхимээс сурагчдын үгсийн санг баяжуулах зорилгоор явуулсан “VOCAPOLY” тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Үүнд бага ангийн сурагчдын ангилалд 2а ангийн сурагч Э.Тэмүүнбилэг, дунд ангийн сурагчдын ангилалд 7а ангийн сурагч Ж.Санаасайхан, ахлах ангийн сурагчдын ангилалд 9а ангийн сурагч Э. Чадраа нар тэргүүн байр эзэллээ. Хамгийн идэвхтэй оролцсон ангиар 12а шалгарсан. Уг тэмцээнд оролцсон нийт сурагчиддаа СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!