АЙМШГИЙН БАЯР HALLOWEEN

Halloween буюу “Сүнсний баяр”-ыг 2017 оны 10 сарын 30нд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяр өнгөлөг бөгөөд аймшигтай байлаа. Сүнс, шулам, жокер, гүнж, туулай гэх мэт маш олон дүр төрхийг багш, сурагчид маань бүтээлээ. Ийнхүү уламжлал ёсоор шилдгүүдээ тодруулахад “Шилдэг костюмтай эрэгтэй” сурагчаар 12а ангийн сурагч О.Итгэл, “Шилдэг костюмтай эмэгтэй” сурагчаар 9а ангийн И.Эгшгэлжин, “Шилдэг костюмтай багшаар” хими, биологийн багш Б.Даваажаргал шалгарлаа.