KING'S KIDS GOT TALENT

Манай сурагчдын хүсэн хүлээдэг “King’s Kids Got Talent” урлагийн наадам 2017 оны 12 сарын 15нд бүх ангийн төлөөллийг оролцуулан, амжилттай болж өндөрлөө. Уг наадам нь сурагчдын авъяасыг нээн илрүүлж, урамшуулан дэмжих зорилготой бөгөөд анги бүрийн авъяаслаг сурагчид хоорондоо өрсөлдөж шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Авъяаслаг эмэгтэй сурагч”-аар 8а ангийн сурагч Ивээлт, “Авъяаслаг эрэгтэй сурагч”-аар 12а ангийн сурагч Учрал нар тодорсон. Мөн шилдэг ангиар И.Цэцэгмаа багштай 12а анги шалгарч хошой аварга боллоо.  Мөн авъяаслаг сурагчид маань сурагчдын шинэ жилийн үйл ажиллагаан дээр  нийт багш, сурагчдадаа урлагийн үзүүлбэрээрээ бэлэг барьсан билээ.