DRAMA CONTEST - 2017

Уламжлал болгон зохион байгуулагдаж буй DRAMA CONTEST жүжгийн ураалдаанд дунд ангийнхан амжилттай сайн оролцлоо. Үүнд 8а анги "Snow White", 9а анги "The Cat in the Hat", 11а анги "Maleficient", 12а анги "Snow White" жүжгүүдийг сургуулийнхаа тайзнаа амилууллаа. Жил ирэх тусам сурагчдын маань Англи хэл дээр дүрээ амилуулж буй байдал, хувцаслалт, жүжгийн чанар сайжирч байгааг 2 дахь жилдээ шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан багш Дерек Жефферсон хэлэв. Энэ жилийн "DRAMA CONTEST"- ийн шилдэг жүжгээр 9а ангийн "The Cat in the Hat" жүжиг шалгарч мөн шилдэг эмэгтэй жүжигчнээр 9а ангийн сурагч И.Эгшгэлжин, шилдэг эрэгтэй жүжигчнээр 8а ангийн сурагч Г.Гүндбилгүүн тус тус тодорсон.